НийгэмЭнэ сард

Өнөөдрөөс эхлэн иргэдийн мэдээллийн дагуу зөрчилд торгууль онооно

Өнөөдрөөс эхлээд иргэдийн мэдээллийн дагуу зөрчилд торгууль оноохоор болсон билээ. Тухайлбал, явган хүний зам дээр машинаа байрлуулсан, орц гарц хаасан, урсгал сөрсөн зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тухай иргэдийн ирүүлсэн зураг мэдээллээр тухайн жолоочид хариуцлага тооцож, торгууль оноох хууль эрх зүйн орчин бүрдсэн юм.

Апплейкшныг бүх төрлийн ухаалаг утсанд татаж авах боломжтой бөгаад аndroid болон IOS үйлдлийн системтэй гар утасны “Play store”-д өнөөдрөөс эхлэн байршиж байгаа аж. Тус аппликейшн нь хоёр төрлийн зураг дарна. Ингэхдээ тээврийн хэрэгслийн дүрэм зөрчиж буй байдлыг тэр чигт нь үзүүлэх, хоёрдугаарт тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг өгөгдсөн хүрээнд харуулах байдлаар зураг дарах ёстой. Ингэснээр зураг баталгаажиж, замын хөдөлгөөний удирдлагын төвд мэдээллийн төвд таны ирүүлсэн мэдээлэл ирэх юм. Өдөрт нэг иргэнээс хэдэн ч зураг, мэдээлэл ирэх боломжтой.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close