Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Доргон толгой” гэдэг газар энэ сарын 22-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.06.28/ 16:30 цагт цурманд орууллаа.
Түймрийг унтраах ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нараар ахлуулсан 141 алба хаагч, 13 автомашин, сумын мэргэжлийн ангийн 124 хүн, 27 автомашинтайгаар ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ










