НийгэмЭнэ сард

Хоёр Солонгос өнөөдрөөс эхлэн газрын мина цэвэрлэх ажиллагааг эхлүүлнэ

Хоёр Солонгосыг тусгаарлаж байдаг зэвсэггүй бүсэд (DMZ) өнөөдрөөс эхлэн газрын мина цэвэрлэх ажиллагаа эхэлж байна. Мина цэвэрлэх ажиллагаа нь есдүгээр сарын дундуур Ким Жон Ун, Мүүн Жэ Ин нарын гарын үсэг зурж, баталсан Пёньяны Тунхаглалын нэг хэсэг болж байна.

Тэд хилийн бүсийг зэвсэггүй болгох, цэргээ татах зэргээр талуудын харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авахаар тохиролцсон юм. Өнөөдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд Сөүл, Пёньяны талууд хилийн зурваст байрлуулсан бүх газрын минийг аюулгүй болгож, зайлуулах юм.

Энэхүү минажуулсан бүсэд 1950-1953 оны Солонгосын дайны үеэр амиа алдсан хоёр Солонгосын болон АНУ-ын 300 орчим цэргийн шарил бий гэж үздэг аж.

 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close