
“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн шүүх хурал болж, цаашид үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх юм. Учир нь Авлигатай тэмцэх газраас өнгөрөгч долоо хоногт “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарын таван хүнийг саатуулсантай холбоотойгоор Ч.Ганзоригийн өмгөөлөгч хөдөө орон нутагт ажлаар яваа тул шүүх хуралдаан хойшлоход хүрсэн юм. Ингэснээр 48 цагийн хорих хугацаа дуусч, Ч.Ганзоригийг шүүх хурал болтол түр суллаад байгаа юм.
“Жаст” компанийн захирал асан Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаа болгон өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авсан хэрэгт экс захирал Ч.Ганзоригийг холбоотой байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-аас шалгаж байгаа юм.



