Хууль эрх зүйFocus

ТЦА: Урсгал сөрсөн жолоочийн эрхийг гурван сараар хасна 

Өнөөдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 20 цагийн үед СБД-ийн 8 хороо Соёлын төв өргөөгийн баруун замд Lexus LX 470 маркийн тээврийн хэрэгсэл нь хориглосон нөхцлөөр урсгал сөрсөн зөрчлийг шалгаж байна.

Зам тээврийн ослын шалтгааны дийлэнх хувийг хурд хэтрүүлэх, хориглосон нөхцлөөр гүйцэт түрүүлэх үйлдэл хийх, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсон зэрэг эрсдэлтэй нөхцөл байдал эзэлж байна.

Энэ тохиолдолд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 заалтаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацагаар хасаж хүнийг 50 нэгжтэй хэмжих хэмжээний төгрөгөөр торгох эрх зүйн зохицуулалттай.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close