Ногоон АзиFocusШинэ мэдээ

“Цэлмэг тэнгэрийн ногоон төгөл” ойжуулалтын талбайд мод тарих өдөрлөгийг зохион байгуулав

Үндэсний мод тарих өдрийг тохиолдуулан “Ногоон Ази сүлжээ” ТББ-аас 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг сум дахь “Цэлмэг тэнгэрийн ногоон төгөл” ойжуулалтын талбайд мод тарих өдөрлөгийг зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд тус сумын Засаг даргын Тамгын газар, Соёлын төв, Ахмадын холбоод идэвх санаачилгатай хамтран оролцож, нийт 50 гаруй иргэн чацарганы 2,000 суулгацыг тарьж, усалгаа хийлээ.  

Ийнхүү иргэд сайн дураар мод тарих ажилд оролцсоноор орон нутагт хэрэгжиж буй төслийн үйл ажиллагааг бүх шатанд дэмжих, түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд хувь нэмрээ оруулж буй чухал ач холбогдолтой юм.

Дашрамд дурдахад, “Ногоон Ази сүлжээ” ТББ нь БНСУ-ын КВ иргэдийн банк(Kookmin bank)-ны хөрөнгө оруулалт санхүүжилтээр тус сумын Жаргалантын аманд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилгоор 2024 оноос орон 100 га талбайд ойжуулалт төслийг нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан хэрэгжүүлж байгаа билээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close