Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэм7 хоногОрон нутаг

Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг шалгаж байна

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр баталсан А/290 дугаар тушаалын дагуу Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Завхан аймагт 09 дүгээр сарын 23-наас эхлэн зохион байгуулж байна.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг явуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, удирдлага зохион байгуулалтаар хангахаар Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, ГШУГ-ын Мэргэжлийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн нараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус аймагт ажиллаж байгаа юм.

Энэ сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх бэлэн байдлын үзлэгт Завхан аймгийн 12 сум, Увс аймгийн 10 сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн хамрагдана.

Үзлэг шалгалтаар сумдын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдал, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт, хүч хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны чиглэл болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close