7 хоногЭрүүл мэнд

“Түнхний дутуу хөгжлийн эрт үеийн оношилгоо, эмчилгээ” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг боллоо

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төв болон Швейцарь-Монголын хамтарсан SMOPP төсөл хамтран хүүхдийн түнхний дутуу хөгжлийн эрт үеийн оношилгоо, эмчилгээний талаарх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Түнхний дутуу хөгжлийн эрт үеийн оношилгоо, эмчилгээ” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг энэ сарын 18-нд зохион байгууллаа. Сургалтанд нийслэл, орон нутгийн нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны болон гэмтэл согог заслын эмч нар, чанарын менежерүүд, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын дүрс оношилгооны эмч нар болон мэргэжлийн хяналтын байгууллагын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчид хамрагдаж байна.

Манай улс 2000 оноос эхлэн дөрвөн төрлийн тандалтыг шинэ төрж буй нярайд хийж эхэлсэн. Эдгээр нь түнхний төрөлхийн дутуу хөгжил, бодисын солилцооны эмгэг, сонсголын бууралт болон дутуу төрсөн нярайн харааны тандалт бөгөөд энгийн, хурдан, аюулгүй аргаар баталгаатай технологийг ашиглан нярайн эмгэгийг эрт илрүүлэх зорилгоор хийгдэж байгаа аж. Ингэснээр нярайн өвчлөл, эндэгдэл, хөгжлийн бэрхшээл үүсэхээс сэргийлэхэд өндөр ач холбогдол

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close