БОУАӨЯОнцлох

Монгол Улс COP17 зохион байгуулах эрхээ албан ёсоороо баталгаажууллаа

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тиав нар МОНГОЛ УЛС COP17 ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛС БОЛОХЫГ баталгаажуулж гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Герман Улсын Бонн хотноо боллоо. Ингэснээр Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцод нэгдсэн орсон 197 орнуудыг цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх үйл ажиллагааг урагшлуулах зорилгоор нэгтгэсэн дэлхийн томоохон арга хэмжээг 2026 онд зохион байгуулах эрхээ баталгаажуулж байгаа юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close