Өв соёлШинэ мэдээ

“Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн хаалт маргааш болно

“Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг энэ сарын 16-22-ны өдөр хүртэл “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгуулж буй. Уг фестивалийг монголын соёлын биет бус өвөөс өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй Монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилгоор өвлийн цас, мөсний баяртай хамтатган зохиож байгаагаараа онцлогтой. 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд долоо хоногийн турш үргэлжилсэн уг фестивалийн хаалтын арга хэмжээ маргааш буюу хоёрдугаар сарын 22-ны өдөр болох юм. Хаалтыын арга хэмжээний хүрээнд Хурд хамтлагийн тоглолт 13:00 цагаас “Мазаалай” төв тайзнаа болох юм. Монголын рок, поп урлагийн амьд домог болсон, Төрийн соёрхолт Хурд хамтлаг өвлийн фестивалийн сүүлийн өдрийг уран бүтээлээрээ чимж, мөсөн тайзнаа үнэ төлбөргүй тоглон үзэгчдэд мартагдашгүй дурсамж үлдээх гэж байна. Та бүхнийг энэхүү тоглолтод хүрэлцэн ирж, өвлийн фестивалийн уур амьсгалыг хамтдаа мэдрэхийг урьж байна. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close