Эдийн засаг

Эмээлт эко аж үйлдвэрийн парк төсөл Шар хөвийн хоолойн 539 га талбайг хамарна

Жижиг, дунд үйлдвэрийг сурталчлах, орон нутгийн бизнес болон үйлдвэрүүдийн хоорондын уялдаа холбоог бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор Эмээлт эко аж үйлдвэрийн парк төсөл хотын төвөөс 30 км зайд байрлах Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайг хамарч хэрэгжиж байна.

Өнөөдрийн байдлаар төслийн талбайг хамгаалалтын зурвасаар хашаалсан. Улаанбаатар хотоос арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт паркт нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд аж ахуйн нэгжүүдтэй газар ашиглах эрхийн гэрээ байгуулах ажлууд хийгдэж байна. Мөн Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийн дөрвөн давхар барилгыг 2000 ам.метр талбайд ашиглалтад орууллаа. Тус төвийн барилгын орчимд явган хүний зам талбай, авто зогсоол барьсан. Цаашид ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ.

Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгад одоогоор паркийн захиргаа байршиж байгаа бөгөөд цаашид төсөл гүйцэт хэрэгжихэд дараах зохион байгуулалтыг хийхээр төлөвлөлөө. Паркийн нэгж болсон арьс ширний үйлдвэрүүд, аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ хөгжүүлэх төвтэй, мэргэшсэн ажилчдыг бэлтгэх сургалтын хэсэгтэй, олон улсын хөрөнгө оруулагчдад бараа бүтээгдэхүүнээ танилцуулах үзэсгэлэнгийн танхимтай байх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close