7 хоногНийгэм

Хар салхи 165 км/цагийн хурдтай Хятадын өмнөд хэсгийг дайран өнгөрчээ

“Манхут” нэртэй хар салхи Филиппинийг дайран өнгөрч, их хэмжээний хохирол учруулсан бөгөөд тус улсын хэмжээнд 64 хүн амиа алдаж, олон зуун хүн бэртээд байгаа аж. Тус хар салхи өчигдөр 19.00 цагийн орчимд өмнөд хөрш болох Хятадын өмнөд хэсгийг дайран өнгөрчээ.

БНХАУ-ын Цаг уурын хүрээлэн “Манхут хар салхи 165 км/цагийн хурдтай өмнөд хэсгийг дайран өнгөрсөн” гэж мэдээлжээ. Уг хар салхины чиглэл Вьетнам руу зүглээд байгаа талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Хар салхи дэгдэхээс урьтаж, усархаг аадар бороо орсон ба сая орчим иргэн хүнд нөхцөлд байгаа тул эрх баригчид гамшгийн бүс рүү аврагчдыг илгээгээд байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close