НийгэмЭнэ сард

НӨАТ-ын урамшууллын тохиролоор нийт 20354 иргэн азтан болжээ

НӨАТ-ын урамшууллын 2018 оны наймдугаар сарын сугалааны тохирол өчигдөр тодруулжээ. Энэ удаагийн урамшууллын сугалаанд 2018 оны наймдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаас тохиролын азтануудыг шалгаруулжээ.

Нийт 21634 азтан тодорсон бөгөөд 10 сая төгрөгийн азтан нэг, таван сая төгрөгийн азтан 20, сая төгрөгийн азтан 196, 200 мянган төгрөгийн азтан 1970, 50 мянган төгрөгийн азтан 19447 тодорчээ. Харин супер азтан тодроогүй байна.

Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 18327, 200 мянган төгрөгийн азтан 1827, нэг сая төгрөгийн азтан 176, 5 сая төгрөгийн азтан 24, нийт 20354 иргэн азтан болсон юм. Сүүлийн хоёр сарын тохиролд супер азтан тодроогүй аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close