Нийгэм

Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын наймдугаар сарын сугалааны азтан тодруулна

Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын 2018 оны наймдугаар сарын сугалааны тохирол “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2018 оны наймдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 18327, 200 мянган төгрөгийн азтан 1827, нэг сая төгрөгийн азтан 176, 5 сая төгрөгийн азтан 24, нийт 20354 иргэн азтан болсон юм.

 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close