

ОБЕГ-аас эрэн хайх, аврах үйл ажиллагаанд нохой сургаж дадлагажуулах, нохойн сургагч, хөтлөгчийг бэлтгэх зорилгоор байгуулсан Эрэлч нохойн албанаас зохион байгуулсан эрэн хайх, аврах чиглэлээр эрэлч нохдыг сургах, алба хаагчдыг нохойн хөтөчөөр бэлтгэх сургалт болж өндөрлөжээ.
Тус сургалтад Үндэсний аврах бригад, НОБГ-ын Нийслэлийн аврах анги 105, Дорнод, Өмнөговь, Ховд, Булган, Сэлэнгэ, Хэнтий аймгийн Онцгой байдлын газруудаас нийт 10 алба хаагч нохой хөтлөгчөөр суралцаж төгсөн, Аврагч, нохой-хөтлөгчийн мэргэжлийн үнэмлэх гардан авчээ.
Мэргэжлийн үнэмлэхийг ОБЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар гардуулан өгч, амжилт хүссэн байна.
Онцгой байдлын байгууллагаас Эрэлч нохойн албатай болсноос хойш 10 алба хаагчийг нохой хөтлөгчөөр бэлтгэн,10 нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургаж, дадлагажуулаад байгаа нь энэ юм.
Ингэснээр гамшигтай тэмцэх бэлтгэл, бэлэн байдал дээшилж, аливаа гамшиг ослын үед эрэн хайх, аврах ажиллагаа явуулахад цаг хэмнэх, алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх ач холбогдолтой юм байна.



