СЗХОнцлох

Үл хөдлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид олгов

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 23 дугаар буюу энэ оны отгон хуралдаан боллоо. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, зах зээлийн нөхцөл байдал, олон улсын жишигтэй нийцүүлэн хөрөнгө оруулалтын сан /ХОС/-гийн үйл ажиллагаатай холбоотой нэр бүхий журмуудыг багцлан шинэчлэн баталлаа. Дээрх журмууд батлагдсанаар хамтын ХОС-ийн хөрөнгө оруулалт хийх активын төрөл өсөх, нэгж эрх эзэмшигчдийн хурлыг цахим болон эчнээ санал хураалтаар зохион байгуулах, хувийн ХОС-г гэрээний үндсэн дээр үүсгэн байгуулах зэрэг зохицуулалтын орчин бүрдэх ач холбогдолтой юм.

Мөн хуралдаанаар нэг компанийн нийтэд санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийг бүртгэхээр, нэг компанийн төлөгдөж дууссан өрийн хэрэгслийг бүртгэлээс хасахаар, нэг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар, нэг компанийн хаалттай хүрээнд санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийг бүртгэхээр тус тус шийдвэрлэв.

Түүнчлэн нэг компанид даатгалын байгууллагад аудит хийх эрх олгохоор, банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа, факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, банк бус санхүүгийн богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх энгийн зөвшөөрлийг мөн нэг компанид, банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид тус тус нэмж олгохоор, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг иргэнд олгохоор шийдвэрлэв.  

Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалтын салбаруудын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түргэн шуурхай явуулах, зохицуулах зорилгоор энэ онд 23 удаагийн ээлжит хуралдаанаар нийт 542 асуудал хэлэлцэн шийдвэрлэж, 657 тогтоол гарсан байна.   

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close