НийгэмЭдийн засаг

1072 хувьцааг амь оруулж, иргэн бүрт хувьцаа тараана гэв

Эрдэнэс Таван Толгой ХК -иас олон нийтийн зөвлөл байгуулах, ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт явуулах болон нүүрсний гэрээтэй холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Компанийн дэргэдэх орон тооны бус олон нийтийн зөвлөл байгуулж байгаа бөгөөд энэ нь анх удаа бизнесийн байгууллага тэр дундаа төрийн өмчид аж ахуйн нэгж дэргэдээ олон нийтийн зөвлөлийг байгуулсан талаар  “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг энэ үеэр онцолж байна. Тус зөвлөл нь мэдээллийн ил тод, нээлттэй байдал, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах юм байна.

Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг тогтмол явуулах бөгөөд “Ажилд урьж байна” буланг цахим хуудаснаа байнга ажиллуулах бөгөөд компанийн нээлттэй сонгон шалгаруулалтаар зар явуулах юм. Нийгэмд үүссэн хардлагыг арилгахын тулд бүх сонгон шалгаруулалт ил тод явуулах юм байна. Өмнө нь хувийн өмч, төрийн байгууллагуудад ч байгаагүй жишиг гэнэ.

Нүүрс худалдан авагчийн нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулж байгууллагуудтай хийсэн гэрээг ил болгон өнөөдрийг хүртэлх хугацаанд 173 борлуулалтын гэрээ байгуулжээ.

Мөн нүүрс угааж, эцсийн бүтээгдэхүүн болгож, зах зээлд борлуулснаар энэ оны эхний хагас жилд 1.19 их наяд борлуулалтын орлого хийж, бүтэн жилд 1.2 их наяд орлого хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

“Эрдэнэс таван толгой” ХК 373 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж одоо ногдол ашиг 131 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2018 оны төгсгөлд 1,072 хувьцааг амь оруулж иргэн бүрт хувьцаа тараана гэдгийг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг мэдээллийн үеэр онцоллоо.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close