Улс төр

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын лхагва гаригийн ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагаас эхэллээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө нээлттэй дуудлага худалдаагаар худалдах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар нар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт ОХУ-д айлчилж буй тул тус хуралдаанд бусад салбарын сайдууд оролцож байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close