НийгэмЭнэ сардЭрүүл мэнд
Шивээ-Овоо сумын цэцэрлэгийн хүүхдүүд хоолонд хорджээ.


Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо сумын гуравдугаар цэцэрлэгт явдаг 44 хүүхэд өнгөрсөн баасан гарагт хоолны хордлогод оржээ.
Тус цэцэрлэгийн хоолонд хордсон хүүхдүүд зарим нь эмнэлэгт, зарим нь гэрээр эмчлүүлж байна. Одоогоор тус цэцэрлэгийг түр хугацаанд хааж, хоолонд хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүнд аймгийн Хөдөө аж ахуйн газар болон Мэргэжлийн хяналтын газраас шинжилгээнд өгч шалгаж байгаа аж.



