Маргаашнаас эхлэн нийт нутгаар цочир хүйтэрнэ
Маргааш /2018.09.12/ баруун аймгуудын нутгаар, 13-нд ихэнх нутгаар салхи шуургатай, 13-14-нд газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна.
9 дүгээр сарын 12-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ:
- Багавтар үүлтэй. Бороо орохгүй.
- Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр.
- Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
- Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, нойтон цас орно.
- Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
- Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 5-10 градус,
- Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
- Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар хур тунадас, нойтон цас орно.
- Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
- Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус,
- Хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
- Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй.
- Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 8-13 метр.
- Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус,
- Бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
- Солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
- Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
- Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
- Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
ЕСДҮГЭЭР САРЫН 13-17-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
13-нд нутгийн баруун хэсгээр,14-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан.
Бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна.
Есдүгээр сарын 15-наас өдөртөө дулаарна.
Эх сурвалж: ЦУОШГ