Урьдчилсан байдлаар 450 мянган тонн үр тариа хураан авна


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн мэдээллээр энэ сарын 05-ны өдрийн байдлаар нийтдээ 6.2 мянган га-гаас 8.1 мянган тонн үр тариа, 2.4 мянган га-гаас 34.5 мянган тонн төмс, 2 мянган га-гаас 23 мянган тонн хүнсний ногоо хураан авчээ. Энэ сарын дунд үеэс хөрсөн дээр цочир хүйтэрч буйтай холбоотойгоор ургац хураалтад онцгойлон анхаарах хэрэгтэй байгааг ус цаг уурын газраас сануулж буй.
Улсын хэмжээнд энэ хавар 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д улаанбуудай, 13 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 69.8 мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн
Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах юм байна.



