Нүүрсний үнийн таатай өсөлтийг зөв ашиглах ёстойг онцоллоо


Энэ онд чулуун нүүрс дэлхийн зах зээлд үнийн өсөлттэй байгаа боловч цаашид хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй гэдгийг өнгөрсөн долоо хоногт болсон Соal Mongolia-2018 болон “Discover Mongolia” чуулганы үеэр эдийн засагчид үнийн таатай өсөлтийг зөв ашиглах ёстойг онцоллоо.
2016 онд нэг тонн нүүрсний хилийн дундаж үнэ 37 ам.доллар байсан бол 2017 онд 68, энэ оны эхний найман сарын дундаж үнэ 78 ам.доллар болж өссөн байна.
Манай улс энэ оны эхний найман сард 1.8 тэрбум ам.долларын 23 сая тонн чулуун нүүрс экспортолсон бөгөөд 99 хувийг БНХАУ руу гаргажээ.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүн 267 сая ам.доллараар, тоо хэмжээ нь 238 мянган тонноор тус тус их байна гэж Гаалийн ерөнхий газрын тайланд дурдсан байна.
Экспортын орлогыг бүрдүүлэгч дараагийн гол түүхий эд болох зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ ч өсчээ. Хилийн дундаж үнэ өнгөрсөн онд 1052 ам.доллар байсан бол энэ онд 1384 ам.доллар болж, 331 ам.доллараар өссөн байна.



