Эдийн засаг
“Монголын цахилгаан холбоо” хувьцаа идэвхтэй арилжаалагджээ

Монголын хөрөнгийн бирж энэ сарын 03-наас 07-ны өдрүүдэд таван удаагийн үнэт цаасны арилжаа зохион байгуулсан байна. Өдөрт дунджаар 183 сая төгрөг буюу нийт 919 сая төгрөгийн арилжаа хийжээ.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 45 компанийн 1,602,675 ширхэг хувьцааг 767 сая төгрөгөөр арилжаалсан бөгөөд идэвхтэй арилжаалагдсан хувьцаагаар “Монголын Цахилгаан Холбоо” тэргүүлсэн бол Лэнд МН ББСБ, АПУ, Монгол Базальт ХК-иуд удаалжээ.



