Нийгэм
Багш нар цалин нэмэгдүүлэхийг шаардаж талбайд суулт хийв

Монголын Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос цалин хөлс нэмэгдүүлэхийн төлөөх жагсаал цуглаан, суулт төв талбайд боллоо.
Суулт 13.00 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд багш нар өөрсдийн дуу хоолойг хүргэсэн бөгөөд зохион байгуулагчдын зүгээс ажил хаялтыг удаан үргэлжлүүлэх хүсэл багш нарт байхгүй гэдгийг илэрхийлж байсан юм.
Ажил хаялтад өнөөдрөөс хөдөө орон нутгийн сургуулиуд нэгдэж буй бөгөөд нийт 174 сургууль ажил хаяхаа мэдэгдсэн боловч яг өнөөдрийн байдлаар ажил хаялтад нэгдсэн сургууль цэцэрлэгийн тоо 130-д хүрээд байгаа аж.



