7 хоногНийгэмЭдийн засаг

НӨАТ-ын шагналын сан 125 сая төгрөг болж өсчээ

НӨАТ-ын урамшууллын 2018 оны наймдугаар сарын сугалааны тохирол энэ сарын 16-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн таны 2018 оны наймдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа есдүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм.

Өнгөрсөн сарын тохирлоор супер шагналын эзэн тодроогүй учир энэ удаагийн тохирлын супер шагналын сан 125 сая төгрөг болж өсчээ. Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 18327, 200 мянган төгрөгийн азтан 1827, нэг сая төгрөгийн азтан 176, 5 сая төгрөгийн азтан 24, нийт 20354 иргэн азтан болсон юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close