Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтЭнэ сардОрон нутаг

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар шинэ байрны нээлтээ хийлээ

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар шинэ байрны нээлт болон алба сурталчилах үйл ажиллагааг өчигдөр буюу энэ сарын 9-нд зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, ОБЕГ-ын Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, дэд хурандаа Я.Гантөмөр, аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Засаг дарга С.Гансэлэм, баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа А.Алтанбагана, Онцгой байдлын газрын ахмадын төлөөлөл оролцов.

Онцгой байдлын газрын шинэ барилга нь 20 автомашины тавиулан, оффис, 6 айлын орон сууц, бялдаржуулах танхимтай 1296 м2 талбай бүхий иж бүрэн цогцолбор бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус барилгын гадна талбайн тохижилтыг алба хаагчид өөрсдийн хүчээр бүтээн байгуулсан юм.

Харин нээлтийн ёслолын үеэр УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Онцгой байдлын газарт КОВШ-150 трактор, 24 айлын орон сууц барих газар олгохоор шийдвэрлэлээ гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close