Оюутан залуусын эрүүл мэндийг дэмжих аян зарлажээ

Монголын оюутны холбоо болон их, дээд сургуулиудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгээс энэ сарыг оюутны эрүүл мэндийг дэмжих сар болгон зарлажээ. Энэхүү аян нь оюутны эрүүл мэндийг дэмжих аян “Оюутан залуусын эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн үзлэгт оруулах нөхцөлийг бүрдүүлэх” зорилготойгоор дээрх ажлын хэсэг ажиллах юм.
Өнөөдрийн байдлаар оюутан, залуусын дунд өсвөр үе, залуучуудын хувьд эрүүл мэндийн тулгамдсан маш олон асуудлууд байсаар байна. Тухайлбал, 2016 оны Залуучуудын хөгжлийн индексийн үзүүлэлтээр 183 орноос 71 дүгээрт жагссан байдаг бол 2017 онд нийт 17530 үр хөндөлтийн тохиолдол бүртгэгджээ.

Үүнээс 20-иос доош насны охид, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 5.3 хувь байна. Мөн нийт БЗДХ-аар өвчлөгсдийн 38.7 хувь нь 15-24 насны залуучууд байна гэсэн тоон үзүүлэлт байна. Тиймээс оюутан, залуусын эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах нь тус аяны гол зорилго аж.



