7 хоногЭдийн засаг
Ипотекийн зээлд 31 тэрбум төгрөгийн санхүүжилт олгов


Сар бүр олгодог найман хувийн ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас наймдугаар сарын санхүүжилтэд 1630 зээлдэгчийн 31.5 тэрбум төгрөгийг банкуудад хувиарлаад байгаа аж.
Үүнээс 4.8 тэрбум төгрөгийг орон нутагт олгосон байна. Тус хөтөлбөрийн дагуу он гарснаар тус банкнаас 127.7 тэрбум, Засгийн газраас 59.6 тэрбум, нийт 187.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 187.3 мянган иргэнд олгосон байна.



