ЗТХЯ

“ERThub” төв байгуулах төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтад оролцоорой

Зам, тээврийн яамнаас Зам, тээврийн салбарын цахим үйлчилгээний “ERThub” төв байгуулж ашиглалтад оруулах хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллахыг урьж байна.  

Тус бичил төслийг хэрэгжүүлэх хуулийн этгээд нь өөрийн хөрөнгөөр захиалагчийн бэлтгэсэн ажлын даалгавар, зураг төслийн дагуу засвар, тохижилтын ажлыг гүйцэтгэж Зам, тээврийн салбарын цахим үйлчилгээний төв /ERThub/-ийг ашиглалтад хүлээлгэн өгөх ба тус төвд төрийн бодлого шийдвэрт харшлахгүйгээр, эмх цэгц зохион байгуулалт, ёс зүйг эрхэмлэж өөрийн байгууллагын үйлчилгээг олон нийтэд сурталчлах байдлаар маркетингийн зарчмаар төсөлд оруулсан зардлаа нөхөж, Зам, тээврийн яамтай хамтран ажиллана.

Байршил: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Засгийн газрын 13-р байрны өргөтгөл Б байрны 1 дүгээр давхрын урд талын 52,54 м.кв өрөө

Нэг. Сонирхож буй хөрөнгө оруулагч этгээд нь тус төсөлд оролцож, урилгад заагдсан баримт бичгийг авах хүсэлтээ info@mrt.gov.mn хаягт цахимаар ирүүлнэ.

Хоёр. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэх ажлын даалгаврыг авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2024 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 15:00 цагаас өмнө “Зам, тээврийн  яам”-ийн төв оффист /Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын 13-р байр 1-р давхарт/ хүлээлгэн өгнө. Тус өдрийн 16:30 цагт сонгон шалгаруулалтын оролцогчдод мэдээллийг нээлттэй зарлах болно.

Оролцогчийн санал гаргагч нь сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан болон дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлбэл зохино.Үүнд:

  1. Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, ерөнхий танилцуулга;
  2. Төсөл хэрэгжүүлэх аргачлал, хугацаа, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт;
  3. Нийгэмд үзүүлэх нөлөө, ажлын байр нэмэгдүүлэх эсэх
  4. Зураг төслийн болон барилга засварын ажлын туршлага, засварын ажлыг 3 дагч этгээдээр гүйцэтгүүлэх бол тухайн ажил гүйцэтгэгчийн туршлагын талаарх мэдээлэл, сүүлийн 2 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл;
  5. Хөрөнгө оруулагч байгаа бол хөрөнгө оруулалтын гэрээ, хөрөнгийн чадавхыг баталсан баталгаа;
  6. Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжихэрх, банкны баталгаа/;
  7. Аж ахуйн нэгж байгууллагын  чадавхыг харуулах мэдээлэл /татвар, нийгмийн даатгал/;
  8. Төслийг хэрэгжүүлэх техник, технологийн чадавхын мэдээлэл / тоног төхөөрөмж, програм хангамж, хүний нөөцийн мэдээлэл, удирдлагын багийн танилцуулга/

Тодруулга мэдээллийг дор дурдсан хаягаар хандан авч болно.

БТГ-ын МТХ-ийн ахлах мэргэжилтэн Э.Шаарийбуу shaariibuu@mrt.gov.mn, 88085205, мэргэжилтэн Б.Гүнхичээнгүй 99950331

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close