ОБЕГFocus

Өнгөрсөн хоногт үерийн 19 дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Улаанбаатар хотод долоодугаар сарын 20-ны өдрийн 22:00 цагаас эхлэн үргэлжлэн орсон борооны улмаас ус тогтсон 20 дуудлага, мэдээллийн дагуу 28 байршилд нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагын нийт 220 ажилтан, алба хаагч ажиллаж, 14,403 тонн ус соруулан, 20 иргэнийг аюулгүй бүсэд зөөвөрлөн гаргаж ажиллалаа.

Өнгөрсөн хоногт Онцгой байдлын байгууллагад улсын хэмжээнд үерийн усанд боогдсон, айл өрх, барилгын В1 давхарт ус орсон, нийтийн эзэмшлийн талбай, гүүрэн гарц усанд автсан зэрэг нийт 19 дуудлага мэдээлэл бүртгэгдэв.

Үүнээс Говьсүмбэр, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймагт автозам, орон сууцны зоорийн давхар, айл өрх усанд автсан, автомашинтай зорчиж яваад шаварт суусан зэрэг 9 удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын 44 алба хаагч иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллав.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close