Чөлөөт цагFocus
Зуны зугаатай аялал
Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд ард иргэдээ зөв зохистой хоол хүнс хэрэглэж хордлогоос сэргийлэх, зам тээврийн аюулгүй байдлыг ханган согтууруулах ундаанаас татгалзах, байгаль орчинд ээлтэй амарч, аялуулах зорилгоор “Зуны зугаатай аялал” нөлөөллийн арга хэмжээг Улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбоотой иргэд гэр бүл найз нөхөдтэйгээ орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаа энэ үед зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөлөл сурталчилгааны ажлыг цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулан ажилаж байна.