УИХВидеоFocus

Ч.Лодойсамбуу: Шинэ МАНАН үүсгэж болохгүй гэсэн байр суурьтай байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Төрийн ордонд үнэмлэхээ гардан авсны дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөхдөө “АН өмнө нь гурван удаа Эвслийн засгийн газар байгуулсан туршлагатай. Үүний үр дүнд МАНАН гэх ойлголт үүссэн. Хамтарч хулгай, авлигын схем хийсэн. Өнгөрсөн чуулганы үеэр сонсгол хийж,  би, чи-дээ тулж, баахан юм болсон. Шинэ МАНАН үүсгэж болохгүй гэсэн байр суурьтай байна.

Энэ асуудлыг хоёр талаас харж байна. Нэг нь төрийн ажил талаасаа улс төрийн нам ямар нэг эрх мэдэл авч, түүнд таарсан хэмжээгээрээ мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Заавал 100 хувийн эрх мэдэл байх албагүй. Үүний төлөө сонгууль хийдэг. Нөгөө талд, эвсэхээр хяналтгүй, хариуцлагагүй  Засгийн газар бий болно. Одоо саналын түвшинд яригдаж, МАН урилга өгч байх шиг байна. Бид нам дотроо ярилцана” гэв.  

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close