ЗТХЯFocus

Авто зам дагуух үйлчилгээний байгууллагын мэдээллийг Google Maр-д байршуулна

Монгол Улсын Засгийн газраас 2024 онд GoMongolia уриан дор аялал жуулчлалыг идэвхжүүлэхээр зорьсон. Тус зорилтыг хөгжүүлж, Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан олон улс, улсын чанартай авто зам дагуух зорчигч тээврийн авто буудал, хоолны газар, авто засварын төв, эмийн сан зэрэг үйлчилгээний байгууламжийн байршил зүйн зураг, үйл ажиллагааны цагийн хуваарь, зурган мэдээллийг Google Map системд байршуулахаар И-Тек компанитай гэрээ байгуулан ажиллаж байна.

Эхний ээлжинд баруун бүс буюу Улаанбаатар-Арвайхээр-Баянхонгор-Алтай-Ховд -Баян-Өлгий-Улаангом-Улиастай-Тосонцэнгэл-Цэцэрлэг-Хархорин-Булган-Орхон-Дархан-Улаанбаатар чиглэлийн олон улс, улсын чанартай авто зам, түүний дагуух үйлчилгээний байгууламжийн зургийг стандартын дагуу тоноглосон машинаар явж, 360 градусын өнцгөөр авч “Google map” систем рүү оруулна.

АВТО ЗАМ ДАГУУХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОРУУДЫН МЭДЭЭЛЛИЙГ GOOGLEMAP-Д БАЙРШУУЛНА

Мөн Булган боомтоос Цагааннуур боомт хүртлэх олон улсын АН4 авто замын зургийг оруулна. Энэ үйл ажиллагаа нь зөвхөн авто замаар хязгаарлагдахгүй түүний ойролцоох сум, суурин газар, мөн аялал жуулчлалын бүс нутаг, байгалийн үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газруудын байршлын зураг, мэдээллийг оруулна.

Энэхүү төсөл нь цаашид Монгол Улсын бүх орон нутгийн хэмжээн дэх олон улс, улсын чанартай замын дагуу хийхээр төлөвлөж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close