Эрүүл мэнд

ГССҮТ-ийн эмч нарыг зөөврийн компьютерээр хангалаа

Улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй лавлагаа шатлалын төвүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг зөөврийн компьютерээр хангаж байна. Энэ ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалт, Эрүүл мэндийн сайдын багцаас санхүүжүүлэн зохион байгуулж байгаа юм.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд “DELL” маркийн хүчин чадал сайтай 85 ширхэг зөөврийн компьютер олгосныг УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн бие төлөөлөгч Х.Нармөнх болон ажлын албаны төлөөлөл өнөөдөр нийт тасаг, албадын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд гардууллаа. 

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүлээгдэл чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчлэхэд чиглэсэн, эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн үйл ажиллагааг дэмжиж ажилласан та бүхэндээ талархал илэрхийлье.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close