World

Кени улсад болсон үерийн улмаас 70 гаруй хүн амь насаа алджээ

Кени улсын Накуру мужийн Май Махиу хотын ойролцоо болсон үерийн улмаас 71 хүн нас барж, 110 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж тус мужийн захирагч Сюзан Кихика /2024.04.29/ мэдэгджээ. Тус хотын үерийн далан сэтэрч, төмөр замын доогуурх гармаар дамждаг ус зайлуулах хоолой бөглөрснөөр хот үерт автсан байна. Үүний улмаас мод үндсээрээ булгарч, тээврийн хэрэгсэл болон байшингууд олноор урсаж, олон хүн амь насаа алдсан байна. Аврах багийнхан үүссэн шавар, хог хаягдлыг цэвэрлэж байгаа аж. 


Кени улсад гуравдугаар сараас хойш бороотой байгаа бөгөөд энэ хугацаанд 103 иргэн амиа алдаж, олон мянган айлыг нүүлгэн шилжүүлээд байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд орсон борооны нөлөөлөл олон газарт мал аж ахуй, газар тариаланг устгаж, өлсгөлөн, усны хомсдолд оруулаад байгаа талаар Засгийн газрын  хэвлэлийн төлөөлөгч Исаак Майгуа мэдээллээ. 

Эх сурвалж  https://CNN.COM
Орчуулсан М.Алтанцэцэг

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close