Нийгэм

ТЦА: 14 нас хүрээгүй бол скүүтер болон бусад хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог

Цаг агаар дулаарч, унадаг дугуй, цахилгаан скүүтер, мопед болон мотоцикл унаж, авто замын хөдөлгөөнд оролцох иргэдийн тоо олширч байна. Гэхдээ эдгээрийг 14-өөс доош насны хүүхдүүд унаж, хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрдөггүй байна.

Энэ талаар Тээврийн Цагдаагийн Албанаас “14 насанд хүрсэн хүн скүүтер болон унадаг дугуйтайгаар нийтийн хэрэгцээний замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрдөг. Мопед унах нас 16, ямар нэгэн жолооны эрх шаарддаггүй. 18 насанд хүрсэн, А ангиллын жолооны үнэмлэхтэй хүн мотоцикл унаж, замын хөдөлгөөнд оролцох эрхтэй” хэмээлээ.

Мөн дараах зөвлөмжүүдийг тус албанаас хүргэж байгаа юм. Үүнд: 

  • 14 нас хүрээгүй хүнийг цахилгаан скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцуулж болохгүйг эцэг, эх, асран хамгаалагч нар анхаарах шаардлагатай.
  • Цахилгаан скүүтер дээр сундалдаж болохгүй, ганцаараа жолоодно. 
  • Унадаг дугуйн болон явган хүний замаар л цахилгаан скүүтертэй хөдөлгөөнд оролцоно. Скүүтер унаж байхдаа утсаар ярихыг хориглодог.
  • Архи согтууруулах ундаа, мансууруулах эм хэрэглэсэн үедээ скүүтертэй замын хөдөлгөөнд оролцвол гэмтэл бэртэл авах, амь насаа алдах эрсдэлтэй.
  • Хамгаалах малгай, хэрэгсэлтэйгээр скүүтерийг унаж, зориулалтын зогсоолд тавина.
  • Хэрэв явган хүний болон унадаг дугуйн замгүй бол зорчих хэсгийн баруун талын захаар явна” хэмээн зөвлөж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close