НийгэмFocus

“Сайн дурын бүлэг”, сургагч багшийг бэлтгэж байна

Онцгой байдлын ерөнхий газраас Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Сайн дурын бүлэг”-ийг сургах, сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна.  

Сургалтад Баянхонгор, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг болон нийслэлийн төвийн зургаан дүүргийн 32 сайн дурын идэвхтэн  хамрагдаж байгаа юм. 

Сайн дурын идэвхтнүүд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн бэлэн байдлыг хангах талаар олон нийтэд сургалт, сурталчилгаа явуулах, анхны тусламж үзүүлэх мэдлэг чадварт суралцаж, сургагч багшаар бэлтгэгдэх юм. 

Дашрамд дурдахад, Хамтын ажиллагааны хүрээнд 2019-2023 онд 21 аймгийн 104 суманд 359 сургагч багш бэлтгэсэн бөгөөд сургагч багш нар иргэд, олон нийтэд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн үед хариу арга хэмжээ авах мэдлэг олгоод байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close