Focus

Нэгэн зургийн түүх буюу Мерилин Монро

1926 оны 6 сарын 1 нд Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн Лос-Анжелост нэгэн охин төрөв.
Түүний ээж RKO кино студид монтажчин сэтгэцийн өвчний улмаас байнга эмнэлэгт хэвтдэг нэгэн байсан юм.
Эцэг эхийн асрамж байхгүй охин ээжийнхээ найз Грейс Маккигийнд өсөв.


16 нас хүрээд 21 настай Жеймс Догерти гэгчтэй гэр бүл болон нэгэн үйлдвэрт ажиллаж эхлэсэн байдаг. 1944 онд Догерти тэнгисийн цэргийн албанд явав. Залуу бүсгүйг ЯНК сэтгүүлийн гэрэл зурагчин Дэвид Коновер олж харснаар 1945 онд нэгэн агентлагтай гэрээ хийн “33” сэтгүүлд зургийг нь тавих санал болгосон байна.

1946 онд “20th Century Fox” оос анхны санал ирж, түүний ажилласан “Пилгримийн гоо бүсгүйн дуулиан”,
“Аюултай он жилүүд”,
“Скудда-у! Скудда-эй!”кинонд багахан дүрээс эхлэн дүр бүтээж эхлэв.
“20th Century Fox” кино компани дахин гэрээ хийхгүй гэв.

1948 онд “Columbia Pictures” кино кампаниас
“Хористки” шинэ бүтээлд Пеги Мартины дүр бүтээх санал ирэв.

Хэдхэн дүр бүтээсэн ч тун удалгүй гэрээ хийхээс татгалзсан хариу сонсчээ.
Тэр фото модель болохоор шийдэж, 1949 – 1953 онуудад “Playboy” сэтгүүлийн нүүр зураг болж зөвхөн тэнд амжилт олж эхлэсэн юм.

Гэвч дахин “Ниагара” болон 4 киноны зураг авалтанд орж 1955 оны сүүлчээр өөрөө нэг нэртэй компанид продюсерын ажилд орсон байлаа. “Жаз- д зөвхөн эмэгтэй” киноны дүрээрээ “Алтан бөмбөрцөг” ийн шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртэв.

1962 оны 5-19 нд Нью -Йоркийн “Madison Square Garden”-д 45 настай Америкийн ерөнхийлөгч Жон Кеннедитэй учрав.
Түүний төрсөн өдөр нь байсан. Хэдхэн сарын дараа 1962 оны 8-5 нд Калифорнийн Брентвуд дэх өөрийн гэртээ нас барсан олдов. Өнөөдөр тэрээр бидний дундаас одоод 56 жилийг үдэж байна

Их хэмжээний нойрсуулагч эм уусан гэдэг боловч түүх түүнийг Кеннедигийн ах дүү нарын захиалгат аллага хэмээн үздэг.
Жүжигчин бүсгүй 33 бүтээлийн гол дүр болон үлдсэн юм.
Түүнийг үнэлэн шагнасан
“Давид ди Донателло” (1958) он
“Алтан бөмбөрцөг” (1960, 1962) онууд эдгээрээс гадна 1960 онд “Холливудын од” хэмээх өргөмжлөл байдаг.

Тэр гурван удаа нөхөрт гарсан. Анхны нөхөр Жеймс Догерти байсан ч удаагүй салсан. Америкийн алдарт бейсболчин
Жо Ди Маджо,  Жүжгийн зохиолч Артур Миллер нар юм.

Эл бүсгүйн нэр НОРМА ЖИН БЕЙКЕР МОРТЕНСОН буюу МЕРИЛЛЕН МОНРО билээ.

Эх сурвалж: Сайхан Уул. 8-5.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close