аялал жуулчлал

Хувийн машинтайгаа БНХАУ-ын аялал жуулчлалын бүс рүү зорчих боломжтой болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд Зочлох жил болгон зарлаж аялал жуулчлалыг эрчимжүүлж байна. Энэ ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамнаас БНХАУ-тай автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг өнгөрсөн 2023 онд шинэчилсэн билээ. 

  • Улаанбаатар-Эрээн,
  • Замын-Үүд-Эрээн,
  • Эрээн-Жининь-Хөххот,
  • Хөххот-Бээжин,
  • Ховд аймгийн Булган боомт-БНХАУ-ын Такашикен,
  • Дорнод аймгийн Хавиргын боомтоос Манжуур чиглэлд жуулчин тээвэр эхэлсэн.

Цаашид хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг ханган, БНХАУ-ын аялал жуулчлалын бүс рүү иргэд хувийн машинтайгаа зорчих боломж бүрдэнэ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close