Эрүүл мэндFocus

БНТУ-ын “Мемориал” эмнэлгийн эмч Онур Ямантай хамтран нурууны гэмтлийн оношилгоо хийв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд БНТУ-ын “Мемориал” эмнэлгийн Тархи, мэдрэл, нуруу нугасны мэс заслын эмч, доктор профессор Онур Яман энэ сарын 19-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллаж, Нурууны мэс заслын тасгийн эмч нартай хамтарсан үзлэг оношилгоо хийлээ.

Тус үзлэгт үе мөчний бэртэл, төрөлхийн гажиг, нурууны хугарал, бэртэл болон нуруу нугасны хавдар, нурууны суулт, мурийлт зэрэг шалтгаантай 50 гаруй хүн хамрагдаж, шаардлагатай эмчилгээ үйлчилгээний талаарх мэдээлэл, зөвлөмжийг авсан байна.

“Мемориал” эмнэлэг нь БНТУ-ын олон улсад магадлан итгэмжлэгдсэн JCI сертификаттай анхны эмнэлэг бөгөөд ГССҮТ-ийн зүгээс тус улсын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээг тодорхой үе шаттайгаар хийж, нурууны төрөлхийн болон хүнд хэлбэрийн мурийлт, гажиг заслын эмчилгээг эх орондоо нутагшуулахаар зорьж буй юм. 

Мөн энэ хүрээнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах доктор профессор Онур Яман болон албаны зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, нурууны мурийлт болон нуруу нугасны төрөлхийн эмгэгийн эмчилгээнд нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, шинэ арга туршлагаас хуваалцаж, төвийн эмч мэргэжилтнүүдийг БНТУ-д сургаж чадавхижуулах, хамтын үйл ажиллагааны дагуу цаашид хийх ажлуудаа хэлэлцсэн байна.  

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close