УОК, ЦУОШГ-аас зудын нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Цаг үеийн яаралтай арга хэмжээний хүрээнд Монголын дилер компаниудад борлуулагдаж байгаа баталгаатай, туулах чадвар сайтай автомашинуудыг нэн даруй худалдаж авсан.
Автомашинуудыг гаднаас захиалж авбал багадаа хоёр жил хүлээж, 100 сумыг машинтай болно. 100 суманд өгөхөөр Ford Ranger pickup, Suzuki Jimny, Nissan Navara загварын дунд оврын автомашинууд худалдаж авсан. Нэг аймгийн таван суманд машин өгч буй. Харин цөөн сумтай аймагт 2-3 машин өгч байна” гэв.