Эрүүл мэндFocus

321 резидент эмч эрүүл мэндийн ажилтан дутагдалтай байгаа сумдад ажиллана

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “350 өрхөд эмнэлгийн багц хүргэлээ. 321 резидэнт эмчийг орон нутагт аймгийн Эрлүүл мэндийн газруудад ажиллуулахаар илгээсэн. Улсын хэмжээнд гурав хүртэл сарын зайлшгүй эмийн нөөц байх шаардлагатай, одоогоор тасарсан эм тариа байхгүй. Зудын хүндрэл учирсан сумдад туулах чадвар сайтай, 60 автомашин нийлүүлэхээр ажиллаж байна.

321 резидент эмч нар аймгийнхаа эрүүл мэндийн газарт очиж зудын хүндрэлтэй, эрүүл мэндийн ажилтан дутагдалтай байгаа сумдад ажиллахаар болж байна.

Улсын хэмжээнд зайлшгүй шаардлагатай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн гурав хүртэлх сарын нөөц байна. Тасарсан эм, тариа одоогоор байхгүй. Орон нутагт зудтай энэ үед эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудал нь туулах чадвар сайтай эмнэлгийн түргэн тусламжийн машин” гэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close