БоловсролFocus

Сургуулийн ойролцоох явган хүний гарцууд лед гэрэлтэй болж эхэллээ

Нийслэлд сургуулиудын өмнөх явган хүний гарцад замын хөдөлгөөний дүрэмд заасан тэмдэг, тэмдэглэгээгээр лед гэрлэн гарц суурилуулж эхлээд байна. Нийт есөн дүүргийн 102 байршилд суурилуулахаас Баянгол дүүргийн 5 сургуулийн ойролцоох 6 байршилд хийгээд байна.

Тухайлбал, тус дүүргийн  20, 38, 47 болон 113 дугаар сургууль, “Сэтгэмж” цогцолбор сургуулийн гарц дээр лед гэрэл суурилуулжээ.

Тус дүүргийн нутаг дэвсгэр дэх цэцэрлэг, сургуулийн ойролцоо 12 байршилд явган хүний 15 гарцад лед гэрлэн гарц суурилуулах юм. Цаашид цэцэрлэг, сургууль орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр үе шаттайгаар лед гэрлэн гарц, тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагчийг хийх аж.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close