Боловсрол

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл энэ сарын 15-нд эхэлнэ

Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшин тогтоох элсэлтийн шалгалт, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл энэ сарын 15-аас эхэлнэ.

Монгол хэл бичгийн шалгалтыг ирэх дөрөвдүгээр сарын 6-ны өдөр 10.00-11.40 цагт зохион байгуулахыг БШУЯ мэдээллээ.

Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд 859 ерөнхий боловсролын сургуульд 746 405 сурагч суралцаж байгаа бөгөөд жилд 30-35 мянган хүүхэд төгсөж, 78-80 мянган хүүхэд шинээр элсдэг аж. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close