Эрүүл мэндFocus

УГТЭ: Цусны даралт ихсэлтийн эсрэг аянг үргэлжлүүлнэ

Нийтийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл болох халдварт бус өвчлөлөөс  урьдчилан сэргийлэх, хянах цогц хөтөлбөрүүдийг эмнэлгийн тусламж үйлчилгээний салшгүй хэсэг болгон хөгжүүлэх зорилгын хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн санаачлага, Хаан Банк Сангийн дэмжлэгтэйгээр найман жилийн өмнөөс орон даяар хэрэгжүүлж эхлүүлсэн “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы оролцогч талуудын 2024 оны ажлын уулзалт, хэлэлцүүлэг /2024.02.02/ боллоо.

Уг уулзалтад УГТЭ, Хаан Банк Сан, НЭМҮТ-ийн удирдлага, төлөөллүүд оролцож, 2023 онд хэрэгжүүлсэн “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ны үйл ажиллагааны тайланг дүгнэж, 2024 онд тус аяны хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий төлөвлөлтийн талаар хэлэлцэж, санал солилцлоо.  

Энэхүү аянг 2017 оноос хүн төвтэй нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, Монгол хүн амын дунд зонхилон тохиолдох зүрх судасны өвчлөлийн голлох шалтгаан болж буй цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлийн үнэлгээг хийх замаар иргэдийг цусны даралт ихсэлтээ мэддэг, хянадаг чадвар хэвшилд сургах, цусны даралтын хүндрэлийн эрсдэл өндөртэй иргэдийг төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг оношилгоонд хамруулах зорилгоор эхлүүлсэн.

Өнгөрсөн онд таван аймагт амжилттай зохион байгуулагдаж, орон нутгийн 22000 иргэнийг цусны даралтын эрт илрүүлэх үзлэгт хамруулж, тэдэнд даралт ихсэлт, түүний эрсдэлт хүчин зүйлээс хэрхэн сэргийлэх талаар эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөө мэдээллийг хүргэж ажилласан байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close