WorldFocus

Алс Дорнодын Сахалин мужид “Онц байдал” зарлажээ

ОХУ-ын  Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. 

Аюулт үзэгдлийн улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, бизнес эрхлэгчдийг гэрээсээ ажиллахыг уриалан, “Онц байдал” зарласан байна.

Цасан шуурганы улмаас Южно-Сахалинск хотын нийтийн тээвэр, зорчих төв замууд гурван метрт хүрсэн зузаан цасанд боогджээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close