Боловсрол
Хэнтий аймагт 200 суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо
Хэнтий аймгийн Мөрөн суманд 200 суудалтай шинэ сургуулийн барилга ашиглалтад орлоо.
Тус сургууль нь урлаг заалтай бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны яам захиалгаар, “Осибзт” ХХК-ийн зураг төслөөр, “Онон бридж” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ норм дүрмийн дагуу захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж ажиллалаа.