Засгийн газарБоловсрол

107 дугаар цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг 107 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга 150 орны хүчин чадалтай.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад оруулжээ.

Тус цэцэрлэгийн өргөтгөл нь цутгамал төмөр бетон арагт бүтээц хийцлэлтэй хоёр давхар барилга юм. Зургаан бүлэг анги,  гал тогоо,  урлаг заалнаас гадна зоорийн давхартаа технологийн болон угаалгын өрөөтэй шинэ цэцэрлэгийн зураг төслийг “Эм Эс Эл” ХХК боловсруулж, барилга угсралтын ажлыг “Набсан” ХХК гүйцэтгэсэн байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close