Нийгэм

“Үйлдлийн олон улсын ангилал”-ын аргачлалыг боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд “Үйлдлийн олон улсын ангилал” (ICF)-ыг нэвтрүүлэх зорилгоор дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ХНХС, ЭМС-ын хамтарсан тушаалаар баталсан.

Ажлын хэсэг нь Үйлдлийн олон улсын ангилал (ICF)-ын аргачлалыг Монгол Улсын нөхцөл байдалд тохируулан боловсруулж, туршин нэвтрүүлэх тогтолцоог бүрдүүлэх, чадавхыг бэхжүүлэхэд зөвлөгөө өгөх болон төслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх юм.

Ажлын хэсгийн хуралд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны холбогдох газрын дарга, мэргэжилтэн, харьяа газрын дарга нар, мэргэжилтнүүд мөн ЭМЯ-ны мэргэжилтэн, харьяа эмнэлгийн дарга, албан хаагчид болон төслийн зөвлөх, ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд оролцлоо.

Азийн хөгжлийн банкны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл” төслийн зөвлөх Ц.Алтаннавч Үйлдлийн олон улсын ангилал (ICF)-ын аргачлалын төслийн танилцуулж, ажлын хэсгийн гишүүд уг аргачлалтай холбоотой асуулт асууж, санал бодлоо илэрхийллээ.

Аргачлалын төсөлд хурлаас гарсан санал, дүгнэлтийг тусган, холбогдох хууль эрх зүй, холбогдох дүрэм, журамд нийцүүлэн нэмэлт сайжруулалтыг хийж ХНХС, ЭМС-ын хамтарсан тушаалаар батлуулахаар боллоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close