Дэлхийн улс орнууд өсвөр насны иргэдээ соёлын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлын боловсролтой, соёл хүртэж сурсан бүтээлч иргэнийг бэлдэх зорилгоор соёлын эрхийн бичиг буюу соёлын пассыг хэрэгжүүлдэг.
Тэгвэл Соёлын яамнаас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцэгдэхээр дэмжигдсэн бөгөөд хуулийн төсөлд “Соёлын эрхийн бичиг”-ийг өсвөр насны хүүхдэд олгохоор тусгагдаж БНФУ, ХБНГУ, БНСУ-д хэрэгждэг сайн туршлагыг хэрэгжүүлэхээр зорьж байна.